IIA-ын Салбарын нөөцүүд

Mid-year FlashbackЖилийн дундах ой санамж

IIA-ээс 2019 онд гаргасан зарим удирдамжуудтай танилцана уу. “Эрсдэлийн удирдлагын процессыг үнэлэх нь” (Assessing the Risk Management Process) эрсдэлийн удирдлагын процесс ба стратегийн үр нөлөөтэй байдлыг үнэлэхэд тань туслах болно. Дөрвөн хэрэгжүүлэх удирдамж нь Ёс зүйн дүрэмд тусгагдсан: Шударга байх, Бодитой байх, Нууцыг хадгалах, Ур чадвартай байх зарчмуудыг практик зан байдлын хэм хэмжээнд оруулан тайлбарлаж, хялбар ойлгоход тусална.

Эдгээр болон бусад удирдамжийг үзэх

​​ОУМПХ

El MarcoОлон улсын мэргэжлийн практик хүрээ (IPPF) нь IIА-ээс боловсруулсан дагаж мөрдөх удирдамжуудыг багтаасан зарчмын хүрээ юм. IIA нь олон улсын, итгэлтэй, заавар удирдамж боловсруулагч байгууллагын хувьд дотоод аудитын мэргэжилтнүүдийг ОУМПХ хэлбэрээр боловсруулан гаргасан заавал мөрдөх удирдамж, зөвлөмж болгож буй удирдамжаар хангадаг билээ.​

ОУМПХ-д нэвтрэх.​​

​​"Internal Auditor"​ Сэтгүүл

Internal Auditor Magazine“Internal auditor” сэтгүүл нь олон талт, байнга өөрчлөгдөн хөгжиж байгаа дотоод аудитын салбартай хөл нийлүүлэхийг хүсч буй мэргэжлийн хүмүүстэй цаг үеийн, зайлшгүй шаардлагатай, ашиг тустай мэдээллийг хуваалцдаг.

Цахим хувилбарт нэвтрэх.​

“Global Perspectives and Insights” цуврал

Global Perspectives and Insights Дэлхийн геополитик ба эдийн засгийн нөлөөлөлд хариу үзүүлэх, хүчирхэг, цаг үеэ олсон, хамааралтай, сэдэвчилсэн мэдлэг мэдээллийн эрэлтийг хангахын тулд IIА-ээс “Global Perspectives and Insights”-ыг эрхлэн гаргадаг. Шинэ мэдлэг олгох энэхүү цуврал нь гол чухал асуудлуудын тухайд дэлхий нийтийн чиг хандлага, санаа оноо, чиглэлийг оролцогч талуудад санал болгодог.​ 

Сүүлийн дугаар болон хамааралтай асуудлуудыг харах.​

​​​IIA-ын Номын дэлгүүр

IIA Bookstore The IIA-ын номын дэлгүүр нь дотоод аудитын практик мэргэжилтнүүдэд цаг үеийн мэдээлэл болон удирдамж бүхий боловсролын олон зуун материалыг санал болгодог. Бүх бүтээгдэхүүнүүд нь дотоод аудиторуудад зориулан - дотоод аудиторуудаар хянагдсан байдаг ба энэ нь дотоод аудитороор ажиллаж байгаа, дотоод аудитыг сонирхогч хэн бүхэнд хэрэгтэй мэдээллийг нэг дороос авах боломжийг олгодог юм.

IIA-ын Номын дэлгүүрээр зочлох ​.​

​​​​“IIA Global Smartbrief” мэдээллийн хураангуй

IIA Global SmartBrief “IIA Global Smartbrief” бол сар тутмын дэлхийн мэдээлэл, хамааралтай асуудлын хураангуй бөгөөд мэдээллийн тэргүүлэгч эх сурвалжуудыг ашиглан дотоод аудиторууд, оролцогч талуудад зориулагддаг. Smartbrief нь мянга мянган мэдээллийн эх үүсвэрээс шүүн, дотоод аудитын мэргэжилд хамаарах нийтлэлүүдийг сар бүрийн гурав дахь Мягмар гарагт цахим шууданд тань илгээдэг үйлчилгээ юм.

Дагаж эхлэх.​​

“Tone at the Top” товхимол

Tone at the Top“Tone at the Top” бол байгууллагын гүйцэтгэх удирдлага, захирлуудын зөвлөл, аудитын хороонд зохистой удирдлагын уур амьсгалыг бүрдүүлэхэд туслах зорилготой, засаглалд хамаарал бүхий Ёс зүй, Эрсдэлийн удирдлага, Байгууллагын соёл зэрэг сэдвийг хамарсан товч тодорхой мэдлэг мэдээллийг хүргэдэг хоёр сар тутмын, хурдан уншигдахуйц товхимол юм. ​

Сүүлийн дугаар болон хамааралтай асуудлуудыг харах.​​​