Манай салбар IIA Глобалын “2018 Building Awareness Champion Digital Award” –ын эзэн боллоо
7/20/2018

Манай салбар IIA Глобалын “2018 Building Awareness Champion Digital Award” –ын эзэн болсон байна!
Энэхүү дижитал цомыг IIA-ийн 40 салбар гардан авсан ба дотоод аудитын мэргэжил, түүний ашиг тусыг илүү бүтээлч сэтгэлгээгээр сурталчилсан нь 2018 оны онцлог байв. Тухайлбал, IIA Ботсван салбар 150 гаруй оролцогчтой дотоод аудитыг сурталчлах явган аяллыг зохион байгуулсан бол IIA Танзани телевизийн шууд нэвтрүүлэг, радио зэргээр олон нийт рүү чиглэсэн сурталчилгаа хийжээ. Харин IIA Сингапур 200 гаруй оюутныг хамруулсан Карьер симпозиум зохион байгуулж, дотоод аудитын ирээдүй рүү сурталчилгаа өрнүүлсэн байна. IIA Филиппин салбар олон нийтийн сүлжээнд “Shout It Out” медиа тоглоомыг санаачилж оролцжээ.

Ажил мэргэжлийнхээ үнэ цэнийг бусдад түгээж, хамтран ажилласан Гишүүддээ баярлалаа!

IIA Монгол, Удирдах зөвлөл.​

37375466_532935237140252_8236596905392472064_n.jpg