​​​​​​​​​​​​​

​​IIA гишүүнчлэл

​Дотоод Аудиторуудын Олон Улсын Институт (IIA Глобал) нь 170 оронд, 190,000 гаруй гишүүнтэй бөгөөд одоогоор дотоод аудиторуудыг төлөөлөх олон улсын хамгийн том байгууллага юм. IIA Глобалын гишүүн болсноор дотоод аудитын гол мэдлэг, ур чадварыг эзэмших, үр нөлөөтэй арга хэрэгслийг бий болгох, мэргэжил нэгтнүүдээсээ ялгарахуйц, гэрчилгээний эзэн болох, урт хугацааны харилцаа холбоо тогтооход тусална.

​Гишүүнчлэлийн ашиг тус:

​Мэдлэг хуваалцах хөтөлбөрөөр дамжуулан ижил ажил мэргэжил бүхий хүмүүстэй холбоо тогтоох.​ 

Олон улсын мэргэшсэн дотоод аудитор (CIA) зэрэг сертиф​икатуудыг авах эрхээ хадгалах.

Дэлхийн өнцөг булан бүрд байгаа 170 орны гишүүдтэй холбоо тогтоох.

 

Дотоод аудитор” сэтгүүлээс холбогдох асуудлуудыг судлах.

Инноваци бүхий сургалтуудаар дамжуулан хамгийн үнэ цэнэтэй ур чадваруудыг эзэмших.

 

Өдөр тутмын ажилтай холбоотой хамгийн сайн туршлага болон гарын авлагыг олж авах.

​Хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авах. ​​Дотоод Аудиторуудын Олон Улсын Институт (IIA)-ийн дэмжигч эсвэл сайн дурын ажилтан болж өөрийн манлайлах чадвараа хөгжүүлэх.
Join  Renew
 
 
Join The IIA​ 

Гишүүнчлэл нь дараах боломжуудыг олгоно:

Олон улсын мэргэжлийн практикийн хүрээ (IPPF)-г хэд хэдэн орны хэл дээр бүрэн эхээр нь авах.
Internal Auditor сэтгүүл, Global Perspectives and Insights, IIA Global Knowledge Briefs, Tone at the Top зэрэг хэвлэлүүдийн шинэ дугаарыг онлайн горимоор үнэ төлбөргүй хүлээн авах.
Дотоод аудитын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх боловсролын вебинаруудад чөлөөтэй нэвтрэх.
IIA Глобалын олон улсын хурал, глобал сертификат болон мэргэшил, семинар зэрэгт гишүүнчлэлийн онцгой үнийн хөнгөлөлт эдлэх.
IIA Глобалын номын дэлгүүрээс хөнгөлөлттэй үнээр ном худалдан авах, Internal Audit Foundation-аас боловсруулсан онцгой контентуудыг ашиглах.
​​​​ Өнөөгийн дотоод аудитын мэргэжилтнүүдэд зориулсан онлайн сургалтын платфорт бүхий бие даан ашиглах боломжтой “IIA OnDemand” сургалтыг хөнгөлттэй үнээр авах.

IIA Монгол – Гишүүнчлэл

Дээрх бүх боломжууд хангагдахаас гадна ‘Дотоод аудитор” сэтгүүлийг дижитал байдлаар унших эрхтэй.

$100/жилд​    ​​​Join  ​Renew


Гишүүнчлэлийн төлбөрийг ам.доллараар төлнө.

Нэмэлт​ төлбөр нь гишүүнчлэлийн төрөл эсвэл Америкийн нэгдсэн улсаас гаднах банкны төлбөр тооцооны онцлогтой холбоотой байж болно.​

Асуултууд?

Бидэнтэй холбоо барих:
Phone: +976-7610-9900, 99197062 | Email: info@iiam.mn
Facebook: IIA Mongolia Chapter

Сэтгэгдлүүд:

 

"Инноваци, бизнесийн практик, технологи, эрхэлж буй ажил зэрэгт гарч буй өөрчлөлтүүдэд дасан зохицон өөрийн туршлагаа ахиулсаар байна. Үүнд Дотоод Аудиторуудын Олон Улсын Институт (IIA)-ийн гишүүдэд зориулсан мэдээ мэдээллүүд болон IIA-ийн Internal Audit Foundation-нд нэвтрэх эрх зэрэг нь онцгой нөлөө үзүүлсэн ба надад маш их таалагддаг.”

Mahmoud F. Al Masri​ | Head of Internal Audit
MED Investment Bank
Beirut, Lebanon
2000 онд IIA-ийн гишүүн болсон

"Дотоод Аудиторуудын Олон Улсын Институт (IIA) нь надад тулгарч буй сорил бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой мэдээлэл олж авах, тэдгээрийг ойлгох боломжоор хангадаг төдийгүй байгууллагадаа, сонирхогч талуудад миний оруулж буй үнэ цэнэ, хувь нэмрийг харуулахад тусалдаг.”

Ms. Xiaolei Zeng, CIA, CRMA​ | Audit Supervisor
World Bank Group
2005 онд IIA-ийн гишүүн болсон

 

"Дотоод Аудиторуудын Олон Улсын Институт (IIA) нь олон төрлийн суралцах боломж, мэргэжлээ хөгжүүлэх санал санаачлагууд мөн техникийн нөөцүүдээр хангаснаар миний карьерын замыг эргэлзэх зүйлгүй тодорхой болгоход тусалсан.

Robin Brown​ | Manager, Risk Advisory Services
Dixon Hughes Goodman LLP
201​0 онд IIA-ийн гишүүн болсон


Гишүүнчлэл гэдэг нь:

IIA Глобалын гишүүнчлэлийг мэргэжлийн стандарт тогтоох, гарын авлага бий болгох эрх гэж ойлгож болно. Түүнчлэн бидэнтэй нэгдсэнээр онцгой боломжуудыг хуваалцах, дэлхийн түвшний мэргэжлийн хөгжилд хөл нийлүүлэн алхах зэрэг олон төрлийн боломжуудын эзэн болно.

​​

Дэлхий даяар​ 190,000 ​гишүүдтэй.

​​