Стандарт, удирдамж
IPPF


Олон улсын мэргэжлийн практикийн хүрээ (IPPF) нь Дотоод Аудиторуудын Олон Улсын Институт (IIA Глобал)-ээс батлан гаргасан албан ёсны удирдамжуудыг зохион байгуулалтад оруулсан үзэл баримтлалын цогц баримт бичиг юм.

Хүрээ нь Дотоод Аудиторуудын Олон Улсын Институт (IIA Глобал)-ийн байр суурийг дэлхий нийтэд дотоод аудитын стандартыг тогтоогч байгууллагынх нь хувьд илтгэдэг ба IIA Глобалын баталсан удирдамжийг цаг тухайд нь хүртээмжтэй бэлэн байхаар зохион байгуулах зорилготой.

Заавал мөрдөх удирдамж

IIA Глобал нь заавал мөрдөх удирдамжийг Олон улсын мэргэжлийн практикийн хүрээ (IPPF)-нд тусгах замаар дотоод аудитын мэргэжилтнүүдийг дэлхий даяар чиглүүлж ажилладаг.

Дотоод аудитын эрхэм зорилгод дотоод аудитын үндсэн зориулалт болон ерөнхий зорилгыг тодорхойлсон байдаг.  Энэхүү эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд Олон улсын мэргэжлийн практикийн хүрээ (IPPF) бүхэлдээ, түүний дотор заавал мөрдөх бүрэлдэхүүн хэсгүүд болох Дотоод аудитын тодорхойлолт, Ёс зүйн дүрэм, Дотоод аудитын мэргэжлийн практикийн үндсэн зарчмууд, Стандартууд болон зөвлөмж болгож буй бүх удирдамж дэмжлэг үзүүлнэ.

Олон улсын мэргэжлийн практикийн хүрээ (IPPF)-ний заавал мөрдөх бүрэлдэхүүн хэсгүүд:

Заавал мөрдөх удирдамжид тусгагдсан зарчмуудыг баримтлах нь дотоод аудитын мэргэжлийн практикт шаардлагатай бөгөөд чухал юм. Заавал мөрдөх удирдамжийг тогтсон нарийн журмын дагуу боловсруулсан бөгөөд үүнд сонирхогч талуудын саналыг авах зорилгоор төслөөр нь нийтэд танилцуулах хугацаа багтдаг.

Монгол эх сурвалжууд

ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартууд (стандарт)

Зөвлөмж болгож буй удирдамж

Олон улсын мэргэжлийн практикийн хүрээ (IPPF)-ний зөвлөмж болгож буй бүрэлдэхүүн хэсгүүд:

Зөвлөмж болгож буй удирдамжийг Дотоод Аудиторуудын Олон Улсын Институт (IIA Глобал) журмынхаа дагуу албан ёсоор баталсан. Үүнд Дотоод аудитын мэргэжлийн практикийн үндсэн зарчмууд, Дотоод аудитын тодорхойлолт, Ёс зүйн дүрэм болон Стандартуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн практик удирдамжуудыг тодорхойлсон байдаг.

Стандарт, удирдамжийн эх сурвалжийг Дотоод Аудиторуудын Олон улсын Институт (IIA Глобал)-ийн цахим хуудаснаас үзнэ үү.

Монгол орчуулгууд

IPPF 

Номын дэлгүүрээс 2017 оны ОУМПХ-ний хэвлэсэн хувилбарыг захиалах​